9e03c463-21c8-4046-a2a6-ce922fbd8509
POSTED ON April 17, 2023 IN NEWS

“Талын Метал Нунтаг” ХХК нь ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.

Манай компани нь гуравдагч талын үнэлгээний байгууллага болох “МонСерф” ХХК-аас чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын аудитад хамрагдаж,  тайлангаа хэлэлцүүлэн амжилттай хамгаалан гэрчилгээгээ гардан авлаа.

Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачилгын зохих суурь бий болгоход тустай тул байгууллагын хувьд стратеги шийдвэр байна. Энэхүү үйл явдал нь зүгээр нэг сертификат авч байгаа хэрэг бус “Талын Метал Нунтаг” ХХК нь цаг ямагт харилцагч үйлчлүүлэгч та бүхнийхээ сэтгэл ханамжийг дээдлэн өдөр бүр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан байгууллагын соёл болгон хэвшүүлж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг амлаж байгаа юм.

Мөн цаашлаад, бид хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, дотоод лабораторийн шинжилгээ, тохируулгын үйлчилгээнд зориулж ISO 45001 ба 17025-ны баталгаажуулалтын ажлаа эхэлснийг мэдэгдэхэд таатай байна.

42f74635-3a7b-44d3-9ef0-ff13782e0040

Recent posts

Contact Us

DSAA-1, 20th khoroo, Bayangol district, Ulaanbaatar, Mongolia