bd9b09fc-3f00-4c95-b0d5-34f4f63b2fb7
POSTED ON April 27, 2023 IN NEWS

Метал нунтагт суурилсан шинэ бүтээгдэхүүн судалгааны уралдаан

2471c56c-fbed-48d7-9a9f-d25ee8ea265e

COPREX – КОПРЕКС 2023

 Металл нунтагт суурилсан шинэ бүтээгдэхүүний төслийн уралдаан

Огноо: 2023.06.05-07

Улаанбаатар хот

Нэг. Уралдааны зорилго:

  1. “Талын Метал Нунтаг” ХХК-ийн бүтээгдэхүүн болох зэс нунтаг болон өөр төрлийн металл нунтаг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ санаа, туршилт, судалгааны үр дүн эсвэл төслийг сонгон шалгаруулж цаашид хамтран ажиллаж компани болон судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
  2. Эрдэм шинжилгээний хүрээлэн, Их дээд сургууль, судлаачидтай хамтран судалгаа хөгжүүлэлт хийж, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх

Хоёр. Зохион байгуулагч: “Талын Метал Нунтаг” ХХК

Гурав. Хамрах хүрээ

Энэхүү уралдаан нь Талын Метал Нунтаг ХХК-ийн бүтээгдэхүүнээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт хийх хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн профессор, багш, оюутнуудад нээлттэй байна.

Дөрөв. Материал хүлээн авах

Шинэ бүтээгдэхүүний санаа эсвэл төслийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны дотор зохион байгуулагчийн undrakh@smp.mn хаягт хүлээн авна.

Тав. Уралдааны шалгаруулалт

  • Эхний сонгон шалгаруулалтыг 2023 оны 6 дугаар сарын 07-ны дотор хийх ба шалгаруулалтад тэнцсэн төсөлд танилцуулга хийх урилга явуулна.
  • Төслийн танилцуулгыг 15 минутад танилцуулахаар бэлдэнэ.
  • Сонгон шалгаруулалтыг мэргэжлийн эрдэмтэн судлаач болон бизнес хөгжлийн мэргэжилтнээс бүрдсэн баг явуулна.

Зургаа. Төсөлд тавигдах шаардлага

  • Тухайн төсөл нь шинэлэг санааг агуулсан туршилтаар батлагдсан байх
  • Зохиогчийн эрх болон патентын эрхийн зөрчилгүй байх
  • Дан судлаач эсвэл судалгааны багийн төсөл байж болно
  • Ирүүлсэн бүтээл нь оюуны өмчийн эрхтэй бол давуу тал болно.

Долоо. Шагнал урамшуулал

Илтгэлийн шатнаас шалгарсан 3 төслийг сонгож шалгаруулна:

  • 1-р байр 4 сая төгрөг
  • 2-р байр 2 сая төгрөг
  • 3-р байр 1 сая төгрөг

Найм. Судалгааны ажил шинэ санааны бүтээлд тавигдах шаардлага.

8.1. Судалгааны ажил шинэ санааны бүтээлийн бүтэц

  • Сэдэв буюу гарчиг: 

Гарчиг нь 15 pt бичсэн байх бөгөөд бүгдийг том үсгээр бичсэн байна. Гарчиг нь Судалгааны ажил шинэ санааны бүтээлд санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёологдсон байх ёстой.

  • Зохиогчийн хаяг:

Ажил, албан тушаал, цол зэрэг,  зохиогчийн овог, нэрийг бичнэ. Мөн хэвлэлийн шаардлага хангасан зургаа ирүүлнэ.

  • Хураангуй /Abstract/:

Хураангуй нь судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байна.

  • Удиртгал:

Судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж, хэрэв туршилт хийсэн бол туршилтын арга зүй, ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.

  • Үндсэн хэсэг:

Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол, аргазүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг эшлэл, баримт, нотолгоотой гаргана.

  • Дүгнэлт:

Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтүүдээ логик дэс дараатай, оновчтой, тодорхой хэлбэрээр бичнэ. 

8.2. Бүтээлд тавих шаардлага

А. Техникийн шаардлага

  • Фонт-Arial
  • Үсгийн хэмжээ-Үндсэн бичвэр 11 pt
  • Цаасны хэмжээ-A4, Portrait
  • Захын хэмжээ-Дээд, доод, баруун талаас тус бүр 1.5 см, зүүн талаас 3 см
  • Хуудасны дугаарлалт-Доод талын баруун захад байрлуулан дугаарлана
  • Footer/Headers-Хуудасны дээд, доод хэсэгт бичвэр оруулахгүй
  • Ном зүй-Reference цэсийг ашиглан автоматаар эшилсэн байна. Ном зүйн үндсэн формат APA загвартай байна.
  • Нэр томьёо-Нийтээр хэрэглэж заншаагүй нэр томьёо болон товчилсон үгсийн товьёг хавсралтаар оруулна.

Б. Өгүүлэлд тавих шаардлага:

  • Агуулга нь сэдэвтэйгээ уялдсан байх
  • Эрдэм шинжилгээний хэл найруулгын зохих шаардлагыг хангасан байх
  • Өгүүлэлд шинэ санааг дэвшүүлсэн эсвэл баталсан байх
  • Тулгамдсан асуудлыг дэвшүүлсэн эсвэл шинэ туршилт судалгааг нэвтрүүлсэн байх
  • Эшлэлийг зохих журмын дагуу хийсэн байх
  • Дүн шинжилгээ хийж тодорхой дүгнэлт гаргасан байх
  • Зөв бичих болон найруулгын алдаагүй байх

Аман илтгэлд тавигдах шаардлага:

  • Уралдааны нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчдод зохион байгуулагчийн зүгээс урилга илгээх ба дараагийн шатанд илтгэлийг хэлэлцүүлнэ.
  • Илтгэлийг PPT хэлбэрээр бэлтгэсэн байх ба илтгэлийн хугацаа 15 мин байна.

Recent posts

Contact Us

DSAA-1, 20th khoroo, Bayangol district, Ulaanbaatar, Mongolia